Sunday, 27 December 2015

Хамаг хайраа шингээж бүтээсэн дуунууд

Энтертаймэнт  | 2015 / 12 / 15
...буюу дуучдын үрдээ зориулсан дуунууд
Эцэг, эх хүний хүүхэддээ зориулах хайр амраг хосын, магадгүй аав ээждээ өгсөн хайраас нь ч илүү байдаг нь маргаангүй. Гараас нь хөтөлж хорвоог танихаар мэндэлсэн алаг үрээ харахаар л зүрхнээс ундарч буй зүйрлэшгүй их хайраа аав ээж болгон өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг. Зураач болгон хүүхдийнхээ хөргийг туурвиж, яруу найрагч бүр жаахан үрийнхээ нойрсож буй чимээнд шүлэг тэрлэж үзсэн байдаг биз. Харин энд би дуучин аав ээж нарын хайраа илэрхийлсэн аялгуунуудыг цуглууллаа.
Хамаг хайраа шингээж бүтээсэн дуунууд
Хамаг сэтгэлээ шингээж бүтээдэг юм болохоор дуу бүр нь гайхалтай.
1. Б. Сарантуяа - Үр минь
Хэдийгээр энэ дууны шүлгийн Б.Энхтуяа бичсэн боловч сонсох тоолонд дуучин Сарантуяагийн охиндоо зориулан зохиосон дуу шиг санагддаг. Энгийн атлаа сэтгэлээс гарамгүй сайхан уран бүтээл шүү.
“Тээж төрүүлсэн атлаа
Тэнгэрээс унасан марал гэмээрээ
Тэвэр тэврээр хайр бэлэглэх
Танхил хөөрхөн үр минь ээ”
2. Beyonce – Blue
Бяцхан Блю үнэхээр азтай. Учир нь аав ээж хоёр нь хоёулаа түүнд зориулж дуу зохиосон. Хэдийгээр Jay Z-ийн Glory дуу Blue-ээс өмнө цацагдсан ч, ээжийнх нь дуу илүү ойрхон буудаг юм. Нэг л нандин, уярмаар, өргөн илэрхийлэмжтэй дуу...
Sometimes these walls seem to cave in on me
When I look in your eyes, I feel alive
Some days we say words that don`t mean a thing
But when you holding me tight, I feel alive
Хааяа энэ хананууд хүртэл намайг хорих шиг санагддаг
Харин тэр үед нүд рүү чинь хармагц л би амьд гэдгээ мэдэрдэг
Хааяа бид ямар ч утга учиргүй үгсийг ярьдаг ч
Харин тэр үед нүд рүү чинь харахад л би амьд гэдгээ мэдэрдэг
3. Kanye West – Only one
Саяхан анхны хүүгээ өлгийдөн авсан Канеэ өнгөрсөн жилийн өвөл жаахан Норидоо зориулан энэхүү дууг гаргаж байсан юм. Канеэгийн уран бүтээлүүд үргэлж л гүн агуулга, гүнзгий аялгуутай байдаг ч энэ дууны бусдаасаа ч илүү, бурханлаг гэмээр чанар нь тэрээр өөрийн нас барсан ээжийн өмнөөс ач охиндоо "хэлүүлж" буй зүрхэн үгсийг нь буулгасан ажээ.
Hello my only one
Just like the morning sun
You keep on rising till the sky knows your name
Hello my only one
Remember who you are
No you`re not perfect but you`re not your mistakes
I talked to God about you
He said he has sent you an angel
Look, he already gave you
Сайн уу, цорын ганц минь
Өглөөний нар минь
Тэнгэр нэрийг чинь цээжилтэл
Тэртээ өндөр лүү өгсөөрэй
Сайн уу, цорын ганц минь
Санаж яваарай, хэн гэдгээ
Чи минь төгс биш, бас
Амьдралдаа хийсэн алдаанууд чинь ч чамайг илэрхийлэхгүй
Би бурхантай чиний талаар ярилцсан
Тэр чамд сахиусан тэнгэрээсээ илгээсэн гэсэн
Тэр амлалтаа биелүүлсэн бололтой
4. Ciara – I Got You
Ciara-ийн хүү Future-дээ зориулсан дуу нь анх сонссон хүнд үнэхээр энгийн. Гэхдээ л ээж хүн бүрийн мэдэрдэг хүүхдийнхээ төлөө юутай ч тулж зоригтой, яахаас ч буцахгүй мэдрэмжийг шингээсэн дуу мөн.
I got your back, I got you
I take your side, I lay my life down for you
I`ll crawl over broken glass, I will stand in the flame
Take the bullet, take the blows, I would take all the pain
Anything, anything that you gotta get through
Ээж нь арыг нь даана, ээж нь зохицуулна
Ээж нь чиний талд зогсож, амьдралаа зориулна
Хагарсан шилэн дээгүүр мөлхөж
Халуун галд зогсож би чадна
Ирэх сум, исгэрэх салхинаас хамгаалж
Өвдөлт бүрийг чинь би өөртөө авна
5. Stevie Wonder – Isn’t she lovely?
Домогт дуучны энэхүү домогт бүтээлийн хайрын тухай хамгийн романтик дуунуудын жагсаалтанд оруулсан байдаг. Үнэндээ ч, энэ дуу үнэхээр хайрын тухай юм л даа. Гэхдээ бүсгүй хүнд зориулсан биш, дөнгөж төрсөн охиноо хараад зохиосон дуу юм.
Isn`t she wonderful
Isn`t she precious
Less than one minute old
I never thought through love we`d be
Making one as lovely as she
But isn`t she lovely made from love
Тэр хайр хүргэм биш байна гэж үү?
Тэр гайхам сайхан биш байна гэж үү?
Тэр энхрий нандин биш байна гэж үү?
Нэг минут ч хүрэхгүй настай мөртлөө
Нэгэн хайраас минь бүтсэн дэндүү гайхалтай бүтээл
Тэр бидний хайрын бүтээл
6. Usher -Prayer for you
Ciara-ийн дуутай утгын хувьд төстэй, мөн адил үнэхээр энгүүн хийцтэй боловч аав хүний мэдэрдэг хайр, түүний цаадах хариуцлагыг илэрхийлсэн сайхан дуу.
I`ll do my best to be there for you every day
To be what my father wish he was to me
Baby I got you
Daddy you`ll be there
To encourage you to be the best you can be
You carry my name I pray that you`re better than me
Аавынхаа биелүүлж чадаагүй хүслийг гүйцээж
Аав нь чиний дэргэд байхын тулд чадах бүхнээ хийнэ.
“Аав минь байгаа юм чинь!” гэж чи хэлнэ
Хамгийн сайхан чанаруудаа нээхэд чинь би тусална
Нэрний минь үргэлжлэл хүүгээ би
Надаас илүү болоосой гэж үргэлж залбирна
7. John Lennon – Beautiful Boy
Жон, Йоко Оно хоёрын цорын ганц хүү Шонд энэхүү дуу зориулагдсан билээ.
Close your eyes,
Have no fear,
The monsters gone,
He`s on the run and your daddy`s here
Нүдээ ань даа, миний хүү
Нүүгэлтсэн айдсаа арилга
Аймаар мангаанууд зугтаад явчихсан
Аав нь харин дэргэд чинь ирсэн

Sunday, 13 December 2015

дэлхийн хамгийн нууцлаг газар хаана байдаг вэ?

Мачу-Пикчу хот нь гайхалтай түүх, тайлагдашгүй нууцыг өөртөө агуулсан "Дэлхийн шинэ долоон гайхамшиг"-ийн нэг билээ. Ингээд энэ хот чухам юуны учир дээрх жагсаалтанд багтах болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Дэлхийн хамгийн нууцлаг газар хаана байдаг вэ?
Орхигдсон хотын сүүлчийн иргэд чухам хэзээ, хэрхэн амиа алдсан нь одоо болтол тодорхойгүй. Перугийн уулсын оргил дахь энэ нууцлаг суурингийн талаар гурван зуу гаруй жил хэн ч таамаглаагүй юм.



Мачу-Пикчу гэдэг нь махчилбал “хөгшин оргил” гэсэн үг ажээ. Суурин Перугийн олон уул нуруудын нэг, эргэн тойрноо бодвол илүү үзэсгэлэнтэй, бараг тэгш гэж хэлж болохоор талбайд баригдсан байжээ.



XVI  зуунд Перуг эзэлсэн Испанийн эзлэн түрэмгийлэгчид ч, тэднээс хойно энд ирсэн хүмүүс ч, Мачу-Пикчуд амьдарч байсан Инкүүд ч өөрсдөө энэ хотын талаар ямар нэгэн бичгийн эх сурвалж үлдээгээгүй юм.



Магадгүй Испаничууд эндэхийн нэгэн уулын орой дээр инкүүдийн суурин байх юм чинээ зүүдлээ ч үгүй байх. Эртний орхигдсон энэ хот ХХ зууны эхээр л дөнгөж илэрсэн байдаг.



Олон улсын археологичдын дунд Перу дахь инкүүдийн нууцлаг хотын тухай домог яриа тархсан байв. Гэвч америк эр Хайрам Бингем домог, хууч ярианд сэтгэл нь ханасангүй, тэрээр Мачу-Пикчуг 1911 оны долдугаар сарын 24-нд олтлоо нэлээн хэдэн жилийг зарцуулжээ. 



Түүхэнд өгүүлсэнчлэн, ачаа барааг нь үүрсэн хэдэн перу иргэдийн хамт уул руу аялал хийсэн Бингем профессор “мартагдсан хотыг” хамгаалж буй хоёр индиан гэр бүлтэй таарчээ. Гэтэл индиан жаалхүү профессороос нэг солийн зоос /30 цент/ авч, түүнд өвс ногоо битүү ургаж, тэр гэх тэмдэггүй болтлоо балрах шахсан нэгэн жимийг зааж өгсөн нь уулын орой дээрх эртний хотын балгас руу хөтлөх зам байлаа. 



Ийнхүү профессор нэг долларын гуравны нэг ч хүрэхгүй үнээр инкүүдийн хөгжил цэцэглэлт, доройтол мөхлийн гэрч болсон эртний хот руу хүрэх замыг олж мэджээ. Хачирхалтай нь энэхүү нээлтийн дараа Мачу-Пикчуд 30 жилийн турш хэн ч хөл тавиагүй юм. 

Уг хот маш сайн бодож боловсруулж, нэг нэгнийг нь дэрлүүлэн нягт өрсөн чулуун хавтангаар барьсан хоёр зуу орчим байгууламжаас бүрдэж байжээ. 
  
Дашрамд өгүүлэхэд, Мачу-Пикчу нь инкүүдийн суурингийн жинхэнэ нэр нь биш, харин нутгийн иргэдийн өгсөн нэр бөгөөд жинхэнэ нэршлийг бид хэзээ ч мэдэж чадахгүй байх. Түүнчлэн энэ хотод амьдарч байсан инк иргэдийн тоо баримт хэд байсан тухай, тэд яагаад ийм алс хол газар, бүр уулын хяр дээр хот барих болов гэдэг энэхүү асуудлууд ч мөн үүрд нууц хэвээрээ үлдэх биз ээ.



Дотоод зохион байгуулалт болон бусад нарийн ширийн зүйлсийн талаар архиеологичид энэ байгууламжийн ихэнхи хэсэгт агуулах, орд харш, сүмүүд оршиж байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд хот болон түүний эргэн тойронд 1000 гаруй инк амьдардаг байсан гэж тооцоолж байгаа юм.

Инкүүд нарны бурхан Интид мөргөн залбирч, тусгайлан зассан уулын тагт дээр үр тариа тариалдаг байжээ. Орд харшууд жирийн байшингуудаас илт ялгардаг бөгөөд тэдгээрийг барихдаа сайтар боловсруулж, зассан чулуун хавтан ашигласан байв.



Борооны ус цуглуулах эсвэл угаалга хийхэд зориулагдсан байж мэдэх эртний арга хэрэгсэл



Орхигдсон хотын талаар өнөөдрийг хүртэл цуглуулсан бага сага мэдээллээр бол Мачу-Пикчуд зөвхөн сонгогдсон хүмүүс буюу өндөр дээд язгууртнууд, тахилчид болон тэдний туслахууд, шилдэг гар  урчууд, тариаланчид орох боломжтой байсан бололтой. Учир нь ядруу амьдралтай хүн 2000 гаруй метрийн өндөрт арвин ургац хураагаад байж чадахгүй шүү дээ. Мөн дээрх хүмүүсээс гадна энд мамакунасчууд буюу Инти бурханд бүхий л насаараа үйлчлэхээр сонгогдсон онгон охидыг нэвтрүүлдэг байв.



Наран цамхаг
Инкүүд өөрсдийн оршин байсан газартаа байгуулсан хот бүрээ ямар нэгэн амьтны хэлбэр, дүрстэйгээр барьдаг уламжлалтай байсан гэхэд болно. Хэрэв энэ үнэн бол Мачу-Пикчуг асар өндрөөс харахад аварга тас шувууны дүрстэй харагдах аж. Энэ бүхнээс дүгнэхэд инкүүд өөрсдийн бурхандаа ямар нэгэн зүйл харуулах эсвэл батлахыг хүсдэг байсан гэлтэй.



Археологичид Мачу-Пикчуд малтлага хийж байхдаа олон асуултанд хариулт авна хэмээн найдаж байв. Гэвч бүр илүү их асуулт урган гарч ирсэн ажээ. Хотоос 173 хүний араг яс гарсан бөгөөд тэдгээрийн ихэнхи нь эмэгтэй хүнийх байв. Хачирхалтай нь тэдний булшнаас нэг ч үнэт зүйл олдсонгүй. Түүнээс гадна бусдаасаа ялгаатай нэгэн оршуулга байсныг Бингем гол тахилчийн бунхан гэж үзсэн байдаг. Эндээс тэмбүүгээр өвчилж байсан эмэгтэйн болон бяцхан нохойн цогцосны үлдэгдэл, хэд хэдэн шавар эдлэл, ангийн үсэн хувцас, шорлогны хоёр төмөр олджээ.



Мачу-Пикчугийн газар тариалан эрхлэгчид уулын хяр дээр тусгайлан зассан талбайн 5000 гаруй мянган га газрыг хагалан боловсруулж, тариа будаагаа тарьдаг байсан аж. Энд хүрэхийн тулд чулуун жим тавьсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.



Мачу-Пикчугийн террас 
Хот бүхэлдээ сүмийн район, орон сууцны бүс, агуулах, оршуулгын газар гэсэн хэсгүүдэд хуваагдаж байв. Түүнчлэн инкүүдийн ёслол үйлддэг гол барилга болох "Гурван цонхны сүм" ч бидний үед хадгалагдан иржээ. Сүмийн цонхоор тусдаг нарны гэрэл инкүүдийн эзэнт гүрнийг байгуулсан гурван үндэслэгчийг билэгддэг бөгөөд тэд эдгээр цонхоор хүний ертөнцөд мэндэлсэн хэмээн домогт нь өгүүлдэг байна.  



Интиватанчуудыг “Нарны хяналтын цэг" хэмээн өөрөөр ч бас нэрлэдэг байна. Мачу-Пикчугийн зарим барилга хоёр давхар, сүрлэн дээвэртэй байжээ. 



Мачу-Пикчугийн гол онцлог нь инкүүд бүхэл бүтэн хотыг цементний төрлийн бэхжүүлэгч ямар нэгэн бэлдмэл ашиглалгүйгээр барьсан гэдэгт оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүх барилгыг өөрийнх нь жингийн тооцоон дээр үндэслэн босгосон байдаг. Инкүүд барилга барих үедээ өрлөгт тусгайлан хагарал үлдээж, ханыг нь өнцөгдүүлж босгосон нь газар хөдлөсөн тохиолдолд /энд ийм зүйл байнга тохиолдоно/ бүтэн үлдэх арга нь байв. Чухам энэ аргын ачаар олон зууны турш эвдэгдэх нь бүү хэл өчүүхэн төдий ч эмтрээгүй бүхэл бүтэн уулын бэхлэлт босгож чадсан байна.



Археологчдын нэг нь байшингийн эзэн хэр баян чинээлэг нэгэн байсныг өрлөг хийсэн чулууных нь нягтралаас мэдэж болно гэсэн онол дэвшүүлсэн байдаг. Энэ нь судлаачдад Мачу-Пикчуд оршин сууж байгаагүй тухай таамаглал  дэвшүүлэх хүчин зүйл болсон юм.



Сүүлийн үед инкүүдийн эртний хотод өдөрт 2000 хүртэл жуулчин очиж байгаа тул “ЮНЕСКО”-гоос энэ тоог 800 болгож бууруулахыг шаардаж байгаа юм байна. Хүрч очиход бэхршээлтэй түүхэн дурсгалт газар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхийг дэмжихэд хөрш Агуас-Калинетес хотод төмөр зам тавьсан нь өдгөө хоногт 10 галт тэрэг хүлээж авдаг болжээ. 



Харин төмөр замын станцаас Мачу-Пикчу хүртэл автобус үйлчилдэг юм байна. Эхэндээ олсон зам татахаар төлөвлөсөн ч ЮНЕСКО-гоос эрс эсэргүүцээгүй бол жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа.

Шинэ жилээр юу хийж болох вэ?

Энд тэндгүй шинэ жилийн дуу эгшиглэж, зар сурталчилгаа явж, гэрлэн чимэглэлүүд гудамжаар гялалзаад л төрөлх хотод минь шинэ жилийн уур амьсгал нэгэнт бүрджээ. Харин та шинэ жилийн баярын уур амьсгалыг илүү их мэдэрмээр байгаа бол дараах хөгжилтэй зүйлсийг хийж, сэтгэлээ сэргээгээрэй

1. Гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулах
Анхилуун үнэртэй лаа асааж, лаагаа улаан өнгөтэй суурин дээр тавьж, жижигхэн хонх, туузаар чимэглэсэн ч болно.



2. Шувуу хооллох
Шувууны үүр хийж, бусад шувуудыг ч гэсэн хооллох нь шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж, шувуу шиг өндөрт дүүлэхийг бэлгэддэг юм.



3. Гацуур модоо ер бусын аргаар чимэглэх
Байдаг л хэдэн тоглоом, саагаар чимэх нь уйтгартай биш гэж үү? Тиймээс дэлгүүрт байгаа хамгийн гоё тоглоомоос санаа аван гарын доорх материалаар чимэглэл хийх нь зардал багатай, бас хөгжилтэй санаа юм.



4. Гоо сайхандаа анхаарах
Шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэх нь охид бүсгүйчүүдэд маань маш том урам зоригийг өгдөг. Жилд ганцхан л удаа болдог баяраараа хамгийн сайхан даашинзаа өмсөөд, хамгийн гоё маникюраа хийлгээд явах нь тэдний хувьд юутай ч зүйрлүүлшгүй аз жаргал болдог биз ээ. 



5. Гинжин холбоос хийх
Өнгө өнгийн цаасаар гинжин хэлхээ хийх маш амархан бөгөөд сонирхолтой байдаг. Түүгээрээ гэрийнхээ хана, цонх, хаалга, гацуурыг ч чимэглэж болно.



6. Жүрж болон мандарин 
90-д оны үеийнхэн мандарин үнэртэхээр л шинэ жил санаанд ордог гэлцдэг. Тиймээс мандарины хальсыг үнэртэн болгон ашиглах боломжтой. Шинэ жилийн баяр, жимс 2 салшгүй холбоотой байдаг нь нэг төрлийн уламжлал мэт болжээ.



7. Орон гэргүйчүүдэд бэлэг өгөх
Бусдыг баярлуулвал танд юутай ч зүйрлүүлшгүй сайхан мэдрэмж төрөх болно. Дэлгүүрээс амттан, хоол авч бэлдээд тэдэнд бэлэглээрэй.



8. Шинэ жилийн холбогдолтой концерт үзэх
Бүжгэн жүжиг, оркестрын тоглолт үзвэл сэтгэл сэргээд л явчихдаг шүү дээ...



9. Таримал цэцгээ чимэх
Цэцгийн саваа улаан юм уу тод өнгөтэй даавуун уутаар бүрэхэд гэр тэр чигтээ өнгө ороод л явчихна.



10. Хаалгандаа дугуй чимэглэл өлгөх



11. Кино үзэх
Кино театрт гарч байгаа эсвэл гэртээ театрынх шиг уур амьсгал бүрдүүлж, халуун шоколад урдаа тавиад шинэ жилийн кино үзээрэй. Танд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж үлдээх болно.



12. Гааны хэрэглээ
Гаа болон синнамон нь ханиаднаас хамгаалаад зогсохгүй баярын уур амьсгалыг далдхан оруулж байдаг. Зөвхөн цай, дарсанд ч биш шоколад, бялуу, хоолондоо хийж хэрэглээрэй.



13. Найзуудтайгаа гулгах
Удаан уулзаагүй сайн найздаа цаг зав гарган, хөгжилтэй, сайхан зүйлсийн талаар ярилцан, нэг оройг гулгаж өнгөрүүлэх нь хэн хэнд нь маш их эрч хүчийг өгөх болно.



14. Мэндчилгээ илгээх
Одоо үед захиа, зурвас, ил захидал зэрэг хэрэглээнээс нэгэнт гарчээ. Утсаар ярьж, дүрс дүрсээ харахын оронд гадаадад байгаа болон өөрөөс тань хоол байгаа найздаа, ах эгчдээ ил захидал илгээж, сайхан дурсамжийг хамтдаа бүтээгээрэй. 



15. Цаснаар алхах...
Цас бударсан өвлийн үдэш ганцаараа, эсвэл дотны хэн нэгэнтэйгээ алхах нь өөрийн эрхгүй эерэг энерги, сайхан дурсамжыг авчирна.


Диснейн гүнжүүдийн дүрийн цаана хэн байв?

Огноо:2015.12.03, 17:20 Төрөл:Кино ертөнц

Гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл, нөхөрсөг сэргэлэн зан араншингийн төлөөлөл болсон Диснейн хүүхэлдэйн киноны гүнжүүдийн ард ямар хүн дуу оруулж байсан бол? “Цасан цагаан ба долоон одой” киноны цасан цагааны дүрд 150 гаруй жүжигчид дуу оруулахаар шалгуулж байв. Харин Adriana Caselotti хэмээх эмэгтэй тэр дундаас шалгаран дуу хоолойгоо ийнхүү мөнхөлсөн түүхтэй.

Диснейн гүнжүүдийн дүрийн цаана хэн байв?


1. “Цасан цагаан ба долоон одой” 
Энэхүү кино 1937онд гарч байсан бөгөөд гол дүрийн гүнж маш сайхан хоолойтой, амьтадтай найзалдаг нэгэн билээ. Волт Дисней тухайн үед 18 настай дуурийн дуулаач охин Адриана Касолеттег дуу оруулагчийн ажилд авч байв. Хожим тэр охин дуурийн театртаа эргэн орж, хөрөнгийн биржид ч ажиллах болжээ.





2. “Үнсгэлжин” 
1950-д оны үеэр хүүхэд багачууд төдийгүй том хүмүүсийн үзэх дуртай кино болсон дэлгэцийн бүтээл юм. Харин үнсгэлжингийн дүрд Илине Вүүдс (Ilene Woods) хэмээх маш ялдам хоолойтой охин дуу оруулжээ. Түүнийг Диснейд ажилд орохоос өмнө хэд хэдэн ч дуу бичлэгийн студи хамтарч ажиллахыг санал болгож байсан ч, тэр Диснейг сонгосон гэдэг.





3. “Нойрсож буй гүнж”
Ээрүүлд хатгуулан, үнэнч хайрын үнсэлт түүнийг сэрээхийг хүлээн бөх гэгч нь нойрсох үзэсгэлэнтэй гүнжийг Аврора гэдэг. 1959 онд гарч байсан энэ киноны гүнжийн дүрд Мэри Коста (Mary Costa) дуу оруулж байв. Тэр энэхүү ажилд дур сонирхолтойдоо биш, зүгээр л домог болсон Волт Диснейтэй уулзахыг хүссэндээ орсон гэдэг. Гайхамшигтай хоолойтой бүсгүй өдгөө 85 настай бөгөөд насаараа хандивын байгууллагад ажилласан байна.





4. “Далайн бяцхан гүнж - Ариэл”
Эх газар дээр амьдардаг залууд дурлачихаад, түүнтэйгээ уулзахын тулд сайхан хоолойгоо хүний хөлөөр сольж, далайгаасаа явж буй бяцхан лусын дагинын дүрд Жоди Бенсон (Jdi Benson) хэмээх бүсгүй дуу оруулжээ. Түүнчлэн “Тоглоомын түүх 4” киноны барбины дүрд ч дуу оруулсан байна.





5. “Үзэсгэлэнт охин жонон 2”
Аймшигт араатны хайрыг татсан Белл охины дүрд Paige O’Hara хэмээх бүсгүй дуу оруулжээ.





6. “Аладдин”
Аладдиний хайртай гүнж үзэсгэлэнт Жасминий дүрд Линда Ларкин (Linda Larkin), Леа Салонга (Lea Salonga) нар хамтран дуу оруулсан нь Диснейн хүүхэлдэйн киноны түүхэнд анх удаа нэг дүрд 2 хүн дуу оруулсан явдал болсон юм.





7. “Покахонтас”
Бодит явдлаас сэдэвлэсэн гэгддэг хүүхэлдэйн киноны эрэлхэг гүнжийн дүрд Аляскийн унаган иргэн Ирине Бедард (Irene Bedard), Жюди Кун (Judy Kuhn) нар мөн л хамтран ажилласан юм. Энэхүү кино нь 1995 онд дэлгэцнээ гарч байжээ.





8. “Мулан”
Диснейн гүнжүүдээс ганцхан Ази дүр байдаг нь Мулан юм. Тэр хэдийгээр гүнж биш ч эрэлхэг зоригоороо улсдаа гайхагдан, гэр бүлээ авардаг билээ. Түүний дүрд Макаогийн жүжигчин Мин На Вэн болон Филиппиний жүжигчин Леа Салонга нар дуу оруулжээ. 





9. “Мэлхий гүнж 2”
2009 онд гарсан “Мэлхий гүнж 2” киноны Тиана гүнжийн дүрд дуучин Женнефер Хадсон (Jennifer Hudson) дуу оруулсан юм. Тэрээр өмнө нь “Dream Girls” кино болон бусад мюзикл кинонуудад гол болон туслах дүр бүтээж байжээ.





10. “Хатан зоригт”
2012 онд гарсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, олны талархлыг хүлээсэн анимэйшн бол “Brave” юм. Зоригт гүнжийн дүрд Келли МакДоналд (Kelly MacDonald) дуу оруулж байжээ. Алдарт Диснейн гүнжийн дүрийг амилуулснаараа амьдралдаа хамгийн зөв алхмаа хийсэн хэмээн тэр нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.





11. “Tangled”
Шидэт үстэй Рапунзел гүнж ээжийгээ болон гэрээ орхиод танихгүй залууг даган, гадаад ертөнцийг үзэхээр явдаг. Түүний дүрд дуучин, жүжигчин Мэнди Море (Mandy Moore) дуу оруулсан байна. “Tangled” анимэйшнээс гадна “Walk to Remember”, “Princess Diaries” зэрэг кинонуудад тоглож байжээ.





12. “Frozen”
Алс холын Арандель хаант улсын гүнж Анна байнга л дуулж, бүжиглэж явдаг цоглог гүнж. Түүний дүрд дуучин Кристен Белл (Kristen Bell) дуу оруулжээ.





13. “Frozen”
Анна гүнжийн эгч Элсаг бид бүхэн “Let it Go” дуугаар нь сайн мэддэг болсон. Энэ дууг амилуулсан хүн бол дуучин, дуу оруулагч Идина Мензел (Idina Menzel) юм. Сонирхуулахад 2013 онд гарсан “Frozen” анимэйшн нь хоёр ч Оскарын шагналын эзэн болж байжээ.